БНН-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо хэлэхдээ, “Бид өнөөгийн эрх баригчид, улстөрчдийг шүүмжлэхдээ бус хийж бүтээх боломжийг харж хүлээсэн боловч улс оронд болж буй үйл явдал, нөхцөл байдалд дүгнэлт хийхээр хязгаарт очиж, тэвчишгүй байдал бий боллоо”, Монгол Улсын Ерөнхийлөгч гарч ирэхдээ оффшорчидтой тэмцэнэ, “Эрдэнэт”-ийн 49 хувийг ард түмэнд өгнө гэх мэтээр амлаж байсан, өнөөдөр байдал эсрэгээр явж байна, улстөрчид амлалтаа биелүүлэхгүй байна” гээд үнэндээ нүүрсэн дээр Таван толгой ХК-ийн ТУЗ-ийн хэдхэн нөхөд хуйвалдан завшаад байгаад бус, тэдэнд ийм боломжийг төр, засгийнхан, улстөрчид өгч байгаад хамаг хэрэг оршиж байгаа юм, “ТТ” ХК-иас улстөрчдөд хандив тусламж их өгсний хариуд завшигч нөхдөд нүүрс ухаж зөөх боломжийг олгосон” гэж хэлж байв. “Энэ талаар та бүхэнд тодорхой жишээ баримт байна уу?”, “Улс орны нөхцөл байдалд дүгнэлт өгөхдөө БНН-аас ямар саналуудыг тавьж байна?” гэсэн сэтгүүлчдийн асуултанд “Төр, засгийнхан ажлаа шударгаар хийх явдал чухал байна” гэсэн хариулт өгч “Холбогдох баримтуудыг цаг нь болохоор гаргаж тавина” гэснээр хэвлэлийн хурал өндөрлөлөө.