Скайтел компани МУ-ын татварын хууль, тогтоомжийг шударгаар сахиж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, нийгмийн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлж, 2015 оны \”Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжээр шалгаран, \”Гааль, татварын албаны дээд шагнал” цом, батламжийг 2016 оны 5-р сарын 11-ий өдөр хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.
Эдийн засгийн нөхцөл байдал хэдийгээр хүндрэлтэй байгаа ч үйл ажиллагаагаа амжилттай явуулж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан, 2015 онд 5,5 тэрбум төгрөгийн, сүүлийн 3 жилд нийт 22,6 тэрбум төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлсэн амжилтыг Скайтел компани үзүүллээ.
Шилдэг татвар төлөгчийг шалгаруулахдаа зөвхөн татвар төлөлтийн хэмжээгээр дүгнэдэг гэж ойлгодог. Гэтэл татвар төлөгчийг эрсдэлийн 30 гаруй үзүүлэлтээр үнэлж \”эрсдэлгүй” гэдэг бүлэгт багтсан, мөн татвар төлөлтөөр тэргүүлсэн, татварын зөрчилгүй, татвараа хуулийн хугацаанд төлсөн байх зэрэг 11 чухал үзүүлэлтээр шалгаруулдаг аж. Эдгээр шалгууруудыг бүрэн хангасны үр дүнд Скайтел ХХК топ 100 аж ахуй нэгжийн 11-д жагссан байна.
Хаана: ДМС-д
\”СКАЙТЕЛ” ХХК 2015 ОНЫ ШИЛДЭГ ТАТВАР
ТӨЛӨГЧӨӨР ШАЛГАРЛАА
Сайн байцгаана уу? Таатай мэдээ хүргэе. Манай компани МУ-ын татварын хууль, тогтоомжийг шударгаар сахиж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, нийгмийн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлж, 2015 оны \”Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжээр шалгаран, \”Гааль, татварын албаны дээд шагнал” цом, батламжийг 2016 оны 5-р сарын 11-ий өдөр хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.
Эдийн засгийн нөхцөл байдал хэдийгээр хүндрэлтэй байгаа ч бид үйл ажиллагаагаа амжилттай явуулж, 2015 онд 5,5 тэрбум төгрөгийн, сүүлийн 3 жилд нийт 22,6 тэрбум төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлсэн амжилтыг үзүүллээ.
Шилдэг татвар төлөгчийг шалгаруулахдаа зөвхөн татвар төлөлтийн хэмжээгээр дүгнэдэг гэж ойлгодог. Гэтэл татвар төлөгчийг эрсдэлийн 30 гаруй үзүүлэлтээр үнэлж \”эрсдэлгүй” гэдэг бүлэгт багтсан, мөн татвар төлөлтөөр тэргүүлсэн, татварын зөрчилгүй, татвараа хуулийн хугацаанд төлсөн байх зэрэг 11 чухал үзүүлэлтээр шалгаруулдаг юм байна. Эдгээр шалгууруудыг бүрэн хангасны үр дүнд манай компани топ 100 аж ахуй нэгжийн 11-д жагссан байна.
Бүгдэд нь ажлын амжилт хүсье!