Дэлхийн улс үндэстнүүдийн дотор хамгийн их унтдаг хүмүүс нь голландчууд бол хамгийн бага цагийг орондоо өнгөрүүлдэг иргэдээр япон болон сингапурчууд тодорчээ. Эрдэмтэд дэлхийн 100 гаруй улсын иргэдийн дотор судалгаа явуулсан аж.
Мичиганы их сургуулийн эрдэмтэд гар утасны үнэгүй хавсралтын тусламжтайгаар хэдэн мянган хүмүүсийн нойрны онцлогийн талаарх мэдээллийг олж авчээ. Түүнээс харахад эмэгтэйчүүд эрчүүдээс дунджаар 30 минут илүү унтдаг болох нь тодорхой болжээ. Тэд орой эрт унтаж, хожуу сэрдэг байна. Ялангуяа энэ нь 30-60 насны хүмүүст зонхилж буй аж.
Тэгвэл дунд насны эрчүүд бүтэн нойртой явдаггүй бөгөөд хоногтоо тэд 7-8 цагаас илүү унтдаггүй байна. Эцэст нь эрдэмтэд нойрны цаг хугацааг тодорхойлох насны чухал үүргийг олж тогтоожээ. Хүмүүс хэдий чинээ нас явах тусам төдий чинээ эрт унтдаг болох нь тодорхой болсон байна