Венесуэль улсын Ерөнхийлөгч Николас Мадуро орон даяар \”онц байдал\” зарласан тухай \”ВВС” агентлаг мэдээллээ. Шалтгаан нь АНУ-ын эрх баригчид Венесуэлийн Засгийн газрыг огцруулах зорилготой кампанит ажил зохион байгуулж байгаатай холбоотой гэж тайлбарлажээ. Онц байдал 60 хоног үргэлжлэх юм байна.
Мадуро өнгөрсөн оны гуравдугаар сард Колумбтай залгаа мужуудад онц байдал зарлаж байсан. Түүний энэхүү үйлдлийг АНУ-ын Засгийн газраас \”аргаа барсан” хэмээн тодорхойлж \”Энэ эрхмийн шийдвэр улс оронд нь хямрал авчрах төлөвтэй байна. Тиймээс Мадуро хий хардлагаа зогсоож, онц байдлаа цуцал” гэж мэдэгдсэн байдаг. Эдийн засгийн хямралаас болж сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгчөө хугацаанаас нь өмнө огцруулах зорилготой байгаа юм. Харин энэхүү үйлдлийг Мадуро \”АНУ-ын захиалгаар сөрөг хүчнийхэн миний эсрэг нэгдэж байна” гэж үзжээ.