АСЕМ-тай
холбогдуулан, ард түмний бухимдлаас үүдэлтэйгээр тэднийг хөгжөөхөөр усан
гулгуур ашиглалтад оруулахаар болжээ. Азидаа хамгийн уртад тооцогдох энэхүү
усан гулгуурыг \”Скай Ресорт” амралтын газарт байгуулж байгаа бөгөөд туршилтын
ажлууд хийгдэж байгаа аж. Энэхүү City Slide буюу Хотын гулгуурыг АНУ-ын \”BLACK LIGHT
SLIDE” компанид үйлдвэрлэжээ.
Албаныхны хэлснээр энэхүү гулгуур 300 метр урт агаад үүгээрээ Азидаа хамгийн
уртад орж байгаа юм байна. Харин дэлхийн хамгийн урт усан гулгуур 520 метр урт
бөгөөд АНУ-д байдаг аж. Сонирхуулахад,
Хүүхдийн баяр буюу 6 сарын 1-нээс иргэдэд үйлчилж эхлэх энэхүү усан гулгуураар
нэг удаа үйлчлүүлэх үнэ буюу тасалбар нь 20 мянган төгрөгийн үнэтэй аж. Түүнчлэн
зохион байгуулагчдын хэлснээр, усан гулгуурын тасалбар маш эрэлттэй байгаа
гэнэ.