Монгол
Улсын Засгийн газар 2009 онд \”Хан ресурс” компанийн Дорнод аймагт эзэмшиж
байсан ураны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдаг. Гэвч үүнээс үүдэн маргаан дэгдэж, асуудал олон улсын
Арбитрын шүүхэд шилжсэн юм. Арбитрын шүүх таван жил гаруйн
хугацаанд хэд хэдэн удаагийн шүүх хурлыг зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газрыг Эрчим
хүчний гэрээ, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг
зөрчсөн гэж үзэж \”Хан ресурс” компанид ойролцоогоор 100 сая ам.долларын нөхөн
төлбөр олгох ёстой гэсэн
шийдвэр гарсанаар асуудал дуусгавар болсон билээ.
Гэхдээ шүүхдэх асуудал дуусгавар
болсоноос бус маргалдагч хоёр тал асуудал үргэлжилсээр байв. Өөрөөр хэлбэл энэ
хугацаанд сул зогссон \”Хан ресурс” компани Монгол улсаас алдагдлаа нэхэмжилж
эхэлсэн юм.
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж,
Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан баг гарч ажилласан
бөгөөд эцэстээ Хан ресурс компанид 70 орчми сая ам.долларыг эхний ээлжинд
шилжүүлэхээр болсон тухай эх сурвалжууд мэдээлж эхэллээ.
Хан ресурс компани 70 сая ам.доллар
аваад зогсохгүй гэдгээ өнгөрөгч хугацаанд илэрхийлсээр байгаа. Сул зогсолт,
өмгөөлөгч, алдагдал, банкны өр гээд л олон төлбөрийг дан ганц Монгол Улсыг
төлөх ёстой гэж шаардсан. Харин Арбитрын шүүх бусад зардлыг хэрэгсэхгүй болгож,
Монгол Улсыг \”Хан ресурс” компанийн сул зогсолтын хохирлыг төлөх ёстой гэж
шийдвэрлэсэн. Мэдээж үүн дээр таван жил гаруй хугацаанд шүүхдэлцсэний төлбөр,
өмгөөллийн төлбөр зэргийг Монгол Улс гаргана. Ингээд ямартай ч эхний ээлжинд \”Хан
ресурс”-д 70 сая ам.долларыг шилжүүлэхээр болж, дансанд байршуулж эхэллээ.
Эдийн засгийн хямралтай, сонгууль
дөхсөн энэ үед улсын төсвөөс энэ хэмжээний хөрөнгийг гаргаад өгчихөд бэрх. Гэвч
удах тусам улам л асуудалд орж, төлөх төлбөр нь өдрөөр хүү нь бодогдож байгаа
энэ үед цаг алдаж болохгүй. Гэхдээ л \”бидэнд давж заалдах эрх
бий” хэмээн ам гарч байсан ажлын хэсэг одоо төлбөр төлөхөөс аргагүй хүрчихсэн
яваа нь харамсалтай. Уг нь цаг алдаж болохгүйг бүгд мэдэж байсан.