Ховд аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн Бүрэн дунд боловсролыг 1497 сурагч, суурь боловсролыг 1016 сурагч, бага боловсролыг 1490 сурагч төгсөж, \”Мөнгөн хонхны баяр”-аа ёслол төгөлдөр, баяр хөөртэй тэмдэглэж байна.
Жаргалант сумын Алтангадас одонт Ерөнхий боловсролын 1-р сургуулийн \”Мөнгөн хонхны баяр”-ын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Цэвээнравдан оролцож, нийт төгсөгчдөд мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэсэн юм.
Энэ үеэр олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа багш нарт болон сурлага, спорт, урлаг, нийгмийн идэвхтэй, оролцоогоороо бусдаа манлайлсан шилдэг сурагчдад аймгийн Засаг даргын \”Жуух”, аймгийн Засаг даргын \”Өргөмжлөл”-ийг гардуулан өгч, сурагчдад амжилт хүсч, хүссэн мэргэжлээрээ сурч, хөгжин, ихийг бүтээсэн эрдэм, мэдлэгтэй иргэн болохыг ерөөлөө.
Эх сурвалж: Khovd.gov.mn