С.Баярцогтоос эхлэлтэй оффшорын асуудал
яван явсаар Монголын нэлээдгүй улс төрчдийг хөлдөө чирэх шиг боллоо. Мэдэгдэж
байгаа нь өнөөх 49 боловч, нуугдаж, хаалт хийж чадсан нь мөн төдий чинээ.
Ингээд бодохоор оффшор дансгүй хүн улс төрч байх ёсгүй гэдэг хошин хэлц ч
биеллээ олоод байх шиг. Өөрөө биш бол гэр бүлийнхэн нь заавал оффшортой байх
жишээтэй. Ер нь \”оффшортой байснаар хэнд гай болоов” гээд улс төрчдийнхөө
өмнөөс асуучихмаар ч юм шиг.
Хэдэн төгрөг олж л дээ. Түүнийгээ бага
татвартай далайн эргийн орон /оффшор бүс/-д мөнгө хадгалаа л биз. Ер нь одоо
энэ оффшор дахь асуудалд ингээд цэг тавья.
С.Баярын охид, С.Баярцогтын сая доллар
гэдэг шиг улаан цайм оффшор дансандаа \”хэдэн ногоон” хадгалж байгаа нь ил
болсонгүй. Зүгээр л нэг данс. Надад ч, танд ч 5000 төгрөгийн үлдэгдэлтэй хааны,
голомтын гэдэг шиг л зүгээр л нэг данс. Үүнээс цааш мэдээлэл өгч чадсангүй шд.
С.Баярцогт шиг сая доллартай, С.Баяр шиг АНУ-аар дүүрэн хаустай нь илэрсэн бол
эдгээр 49 оффшортонгуудын хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж, асуудал үүсгэж болох
байлаа. Гэвч бидэнд хэдэн хүний нэр дээрх оффшор дансны тухай мэдээллийг
харуулж, долоолгоод л өнгөрлөө. Цааш нь ухах боломж байсангүй, ухах сонирхол ч
төрсөнгүй.
Нөгөөтэйгүүр, оффшор данстай байлаа гээд
Монголд тэднийг шийтгэх, хариуцлага тооцох хууль, дүрэм, журам, зохицуулалт
алга. Тиймээс \”оффшор оффшор” гээд үглэж, олон долоон юм бичээд байх ч
шаардлага алга байна шүү дээ. Хэд хоног сайхан л шуугилаа. Гэхдээ хуультай улс
юм чинь хуулиа л дагая. Харин оффшортонгууд бидний яасан их шоолж инээцгээсэн
бол оо. Өөрсдөө хууль баталдаг, албаар
цоорхой үлдээдэг, үүнийхээ завсраар бусад улсад бол эрүүгийн хариуцлага
хүлээлгэмээр гэмт хэргүүд үйлддэг. Ийм л улс оронд амьдарч байгаагаас хойш
дахин оффшор ярьж нервитээд яах вэ, мань мэтээс \”мангар хол\” тасарчихсан асуудал юм хойно ингээд л мартацгаая.Түүнээс олон асуудал байна, цаана чинь.
Шар хүү