АТГ-ын даргыг томилох асуудлаар АН-ын авсан завсарлагын хугацаа дууссан. Тиймээс өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Уг нь өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан ч хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй гэх шалтгаанаар хойшлогдсон юм.
Хурандаа Х.Энхжаргалыг АТГ-ын даргад томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д өргөн барьсан. Түүний хувьд АТГ-ын даргын хуульд заасан шаардлагуудыг бүрэн хангаж байгаа юм. Гэвч АН томилгоог гацааж байгаа нь цаанаа ямар нэгэн тохироо хийж байна уу гэж хардлагыг төрүүлэх боллоо. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч АН-ынх. Гэвч тус нам дотроо бүлэглэл олонтой, намын шийдвэр нь бүлгийн эрх ашгаар хязгаарлагдаж байдаг гэдэг нь үйлдэл бүрээрээ баталгаажих юм.
А.Аюуш