Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо аравдугаар сарын 6-18-ны өдрүүдэд /Буэнос-Айрес хотын цагаар/ Залуучуудын олимпын III наадам үргэлжилж байна.
Энэ удаагийн наадамд Дэлхийн 206 улсын 4000 гаруй тамирчид 32 спортын төрлийн 241 багц медалийн эзэд тодрох бөгөөд Монгол улсын баг 6 спортын төрөлд 11 тамирчин, 9 дасгалжуулагч албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож байна.
МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ /Улаанбаатар хотын цагаар/
ЖҮДО – /Холимог багийн төрөл/
10 дугаар сарын 10 – 21:00 цагт
Монголын багийн бүрэлдэхүүн – Г.Тэмүүжин, Л.Сосорбарам /дасгалжуулагч Л.Лувсандэмбэрэл/
3Х3 САГСАН БӨМБӨГ -/Хэсгийн тоглолтууд/
10 дугаар сарын 11 – 22:00 цагт
МОНГОЛ – ОХУ
МОНГОЛ – АРГЕНТИН
Монголын багийн бүрэлдэхүүн – Г.Ган-Эрдэнэ, Ч.Ихбаяр, М.Өлзий-Орших, Б.Алтангэрэл /дасгалжуулагч С.Төгсжаргал/
ЧӨЛӨӨТ БӨХ – /Эмэгтэйчүүдийн 43кг, 65кг/
10 дугаар сарын 13 – 21:00 цагт
Монголын багийн бүрэлдэхүүн – Б.Энхзул, Т.Оюун-Эрдэнэ /дасгалжуулагч С.Мөнхдуулдах/
ХҮНДИЙН ӨРГӨЛТ – /Эмэгтэйчүүдийн +63кг/
10 дугаар сарын 14 – 01:30 цагт
Монголын багийн бүрэлдэхүүн – Г.Энэрэл /дасгалжуулагч Х.Одхүү/
Энэ удаагийн олимпын манай анхны медалийг жүдогийн тамирчин /55кг/ Ганбүргэдийн Тэмүүжин авчирсан бол жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-д өрсөлдсөн Л.Сoсoрбарам Куба, Мадагаскар, Узбекстаны тамирчдыг цэвэр ялж, аваргын төлөө Оросын И.Хубуловад ялагдсанаар удаах мөнгөн медалийн эзэн болсон юм.