Дэлхийн нийтээр хүний нүдний хараа хамгаалах өдрийг жил бүрийн аравдугаар сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд аравдугаар сарын хоёр дахь пүрэв гарагийг хараагүй болохоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл олгох, тус асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг. Тиймээс нүдний эмч нар зургаан дүүргийн эмнэлэгт иргэдэд үнэгүй үзлэг хийхээр болжээ.
Тухайлбал, Улсын нэгдсэн төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, “Болор мэлмий” болон бусад хувийн эмнэлгийн нүдний эмч нар ажиллаж чихрийн шижинтэй хүмүүст нүдний торлогийн гэмтэл, нүдний эвэрлэгийн өөрчлөлтийг илрүүлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгөх юм байна.
Мөн орон нутагт 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэднийн төвүүдэд нүдний эрүүл мэндийн тухай өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөг өнөөдөр 09:00 цагаас эхэллээ.
Дүүргийн эмнэлгүүдийн үзлэг хийх хуваарь: