Байгалын гамшиг сүүлийн 20 жилд 2,3 сая хүний амь түүнчлэн 2,9 их наяд доллараар үнэлэгдэх эд материалын хохирол учруулжээ. Энэ талаар «РИА Новости», НҮБ-ын байгалийн гамшигийн аюулыг багасгах Удирдлагын (ЮНИСДР) мэдэгдэлээс иш татан мэдээллэж байна.
Энэ үеэр байгалийн гамшиг дэлхийн зах дээрхи санхүүгийн алдагдалыг 1998-аас 2017 онуудад 251%-д хүргэжээ. Хамгийн их хэмжээгээр алдагдалд орсон орнуудад АНУ($945 млрд), Хятад ($492млрд), Япон ($376млрд) болон Энэтхэг ($80млрд) оржээ. Европын орнуудаас –Франц ($48млрд), Герман ($58 млрд) болон Итали ($57млрд).
20 жилийн турш дэлхийд 7255 томоохон байгалийн гамшиг тохиолджээ. Эдгээрээс хамгийн их нь шуурга болон үер байлаа. Нийт 1,3 сая хүнээс бараг тал хувь нь газар хөдлөлтөөс болж амиа алджээ. 4,4 тэрбум орчим хүмүүс ямар нэг хэмжээгээр хохирчээ (орон байраа алдсан, шархадсан г.м.).
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн тэргүүний тусгай төлөөлөгч Мами Мизутори эдгээр байгалийн гамшгийн эрсдэлийг багасгах асуудлаар ярих үед шалтгааны ихэнх нь цаг уурын өөрчлөлттэй холбоотойг онцолсон юм. Эдгээр гамшигууд нь дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг сааруулахад нөлөөлөхөөс гадна ядууралыг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөлж байгааг дурьдсан юм. Улс орон бүхэн нөхцөл байдлыг сайжруулахад байгалийн сүйрэлээс авах эрсдэлийг багасгахад, хөрөнгө оруулалт хийх шаардлагтай байна гэжээ.
Өмнө нь аравдугаар сарын 9-д агаар мандалд хүлэмжийн хийн ялгаруулалт өмнөхөөс буурахгүй бол дэлхийн далай, тэнгисийн түвшин 2100 он гэхэд 2,4 м тэгээд 2300 он гэхэд 15 м-ээр нэмэгдэж болзошгүйг мэдэгдэж байсан билээ.
Ц.Пүрэвдорж