Гонконг 2025 он гэхэд орон сууцны хүрэлцээ муутай байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ арал байгуулна гэж орон нутгийн захиргааны тэргүүн Кэрри Лэм ярилаа.
Түүний хэлснээр Сувдан голын аманд байрлах Ланата арлаас зүүн тийш шинэ газар нутгийг байгуулна. Захиргаанаас тэнд 400 мянган байшин барихаар төлөвлөж байгаа бөгөөд Гонконгийн хүн амын 15% тэнцэх 1 сая гаруй хүн оршин суух болно гэжээ. Төлөвлөснөөр нийт хүн амын гуравны хоёр шилжин суурьшина гэж China Knowledge бичжээ.
Түүнээс гадна орон сууц хүрэлцээ муутай байгаа асуудлыг шийдвэрлэхэд БНХАУ тусгай дүүргийн засаг захиргаанаас хөдөө аж ахуйд хэрэглэж байсан хоосон газруудад шинээр орон сууц барихаар төлөвлөж байна.
Дэлхий дээр, Гонконг нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд орон сууцны газар хамгийн үнэтэйд тооцогддог байна. Энэ оны зургаан сард нийтийн орон сууцны дундах зогсоолын талбайг 760 мянган доллараар зарсан байна.
Дэлхийн олон улс орон нэг бус удаа БНХАУ-ыг Өмнөд-Хятадын тэнгист хиймэл арал байгуулахыг шүүмжилж байгаа билээ. Ийм аргаар Бээжин өөрийн далайн хил хязгаараа нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бөгөөд тус ажлыг Хятад улс 2014 онд эхэлсэн билээ.
Ц.Пүрэвдорж