Улс төрчдийг оффшор данстай
байсан ч хариуцлага хүлээлгэх хууль байхгүй учраас яаж ч чадахгүй гэдгийг
мэдсэн. Тиймээс энэ сэдвээр дахин шуугиулж, тэдний нэр хүндийг өсгөхөө больё
гэж бодсон юм. Гэтэл оффшортой холбоотой асуудал тийм ч амархан намжихгүй
бололтой.
Тухайлбал, шуугиан нь дарагдаж
байсан асуудлыг өчигдөр УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр дахин сэдрүүлж, дэвэргэж
орхив.
Юу болсон бэ гэвэл, Оффшор
данстай Монголчууд дунд Даваагийн Батбаяр гэх нэр байсан. Түүнийг бид сумоч
Батбаяр маань байна л гэж хүлээн авсан. Өөрөөр ч Япон улсад сумо барилдаж
байхдаа цалингаа таван оффшор дансанд байршуулдаг байсан, одоо ч зарим данс
нээлттэй байгаа гэдгээ хэлсэн байдаг. Гэтэл өчигдөр \”шал өөр Батбаяр”, \”шал өөр
мэдээлэл” хийчихлээ. \”Шал өөр” гэдэг нь Даваагийн
Батбаяр бус харин Даваагийн Кёкүшюзан Батбаяр гэгч эрхэм \”оффшор дансгүй”
гэдгээ шалгуулахаар АТГ-т хандаж байгаагаа мэдээлж, сүр үзүүлэв. Уг нь нэг
хүн л дээ. Гэхдээ 2008 оны сонгуулиас өмнө Даваагийн Батбаяр гэдэг нэрээ
Даваагийн Кёкүшюзан Батбаяр болж өөрчилсөн байж.
Нэрээ өөрчилчихөөр өмнө нь
ашиглаж байсан данс, идэж байсан хоол, унаж байсан унаа, авсан эхнэр, төрсөн
газар гээд бүх зүйл нь өөрчлөгдөнө гэж ойлгосон бололтой юм. Гэвч тийм зүйл
байхгүй л дээ. Төрөл арилжиж, төрхөө өөрчилсөн чоно маханд дуртай хэвээр л
байна гэдэг шиг. Батбаяр гэдэг нэр хэчнээн язгуур, залгавар авсан Батбаяр
хэвээр л байна шүү дээ. Гэтэл сумоч маань нэг иймэрхүү утга, агуулгын зөрчилтэй
юм яриад л явж байна. Тэнэг хүн ч Кёкүшюзан гэж нэрээ өөрчилсөн ч өнөөх хүн
хэвээрээ байгаа гэдгийг мэднэ л дээ.
Харин мань хүн болохоор
нэрнийхээ өмнө Кёкүшюзан гээд л язгуур авчихаар өмнө нь ашиглаж байсан оффшор
нь өөрт нь хамаагүй болчихлоо л гэж ойлгож дээ янз нь. Тийм амархан байсан юм
бол С.Баярцогт юу гээд л олны хараалыг идээд явж байхав дээ. Гялс С овогтой Шоу Баярцогт гээд л оффшороо
нуучихна байна. Мөн С.Баярын охидууд нэрнийхээ өмнө ямар нэгэн америк нэр
залгаад л бүх асуудал ок болох байж. Даанч ийм амар зүйл гэж юу байхав. Гэтэл ийм
л хялбар зүйл бодож, ярьсан хүн УИХ-д биднийг төлөөлж байсан юм байна гэж
бодохоор, халагламаар. Мөн нэг удаа тэнд сууж болсон юм дахиад сууна гээд л
зүтгэж байна.
Даваагийн Батбаяр нь ч байна
уу, Даваагийн Кёкүшюзан Батбаяр ч байна
уу хамаа алга. Танд хандаж \”Одоо болно оо. Зүгээр л бизнесээ хий. Барилга,
байшингаа барь. Спортын салбарт хойч үеэ бэлд. Эхнэртэйгээ хамт тусламжийн аянд
морд. Улс төр гэдэг таны тоглодог тоглоом биш юм байна” гэж хэлмээр санагдчихлаа.
Даанч хүн өөрийгөө \”голохгүй” юм даа.
Амар