Орхон аймгийн төр, засгийн эрхийг гартаа атгаж байгаа АН-ынхан сонгуулийн өмнөхөн иргэдэд тараа таниулж, үнэн царайгаа харууллаа. Сүүлдээ өөрсдийн эрх ашгийн төлөө нударга зөрүүлцгээв. Одоо нэг их удахгүй Ардчиллын цэнхэр ордон дотор хэн нэгнийхээ намалдгийг нээлээ, гурвуулаа нийлж нэгийгээ нэвширтэл нь балбаж, дэвсэлжээ хэмээн дуулдвал гайхах хэрэггүй \”сенсацтай мэдээ” байх болов уу.Монгол улсад ганцхан АН оршин тогтнодог гэж иргэд ойлгодог. Гэтэл манай аймагт хоёр, бүр гурван ч АН байдаг гэвэл нэг их гайхах хэрэггүй. Өнөөдөр манай аймагт ийм дүр зурагтай байгаа. УИХ-ын гишүүн М.Батчимэг аймгийн АН-ыг самрахдаа ийн хоёроос гурван хэсэгт хуваачихсан. Өнөө маргаашгүй Эрдэнэтийн АН-д гурван жинд зодоон гарах дээрээ тулаад байгаа. Орон нутагт үүссэн нөхцөл байдлыг харгалзан АН-ын дарга З.Энхболд С.Дангаасүрэн, Г.Батмөнх тэргүүтэй хоёр талыг нийслэлд дуудсан. Харин Батмөнхтөнгүүд ардаа том хамгаалалттай юу, ямар ч байсан намынхаа даргын өөдөөс \”Битгий хуц” гэж хэлээд очоогүй аж. З.Энхболд даргын зүгээс Г.Батмөнхөд байгаа намын даргын тамгыг \”хүчингүй” болгоод Орхон аймагт АН-ын нэрийн өмнөөс дуугарах, түүнийг төлөөлөх эрхийг Итгэмжлэлээр олгосон байна.
Итгэмжлэлдээ \”Сонгуулийн тухай хуулийн 157.2, Иргэний хуулийн 29 дүгээр хуулийн 29.2, Улс төрийн намын тухай хуулийн 13.6 дахь хэсэг, АН-ын дүрмийн 4.1.5 дахь хэсгийн заалтыг үндэслэн Орхон аймгийн АН-ын дэд дарга С.Сувдаад нэг жилийн хугацаатай энэхүү Итгэмжлэлийг олгов” гэсэн байна. Мөн \”2016 оны дөрөвдүгээр сарын 14-ны 1|13 дугаартай Орхон аймгийн АН-ын дарга М.Батчимэгт олгосон Итгэмжлэлийг цуцлав. Дарга З.Энхболд” гэжээ.
АН-ын даргын энэхүү Итгэмжлэлээс харвал энэ намд үүссэн өнөөгийн нөхцөлд гарц байна. Тэрхүү гарцыг нээх, чөлөөлөх нь Г.Батмөнх, Б.Мягмарсүрэн, Д.Доржпүрэв гурваас ихээхэн хамаарна хэмээн намын нөхөд нь шуугиж эхэллээ. Г.Батмөнх бол өөрийн гэсэн үзэл бодолгүй шахалтанд орж намын тамга атгачихаад байгаа. Одоо тэр тамга нь хүчингүй болсон. Дээр нь З.Энхболд даргын зүгээс одоохондоо түүнд Итгэмжлэл олгоно гэдэг горьдсоны гарз болно. Тиймээс түүний хувьд \”хаданд хавчуулсан халиуны зулзага\” шиг байгаа. Харин Б.Мягмарсүрэн, Д.Доржпүрэв нарын хувьд одоохондоо ажиглаж байгаа болов уу. Хамгийн сүүлд \”М.Батчимэг Орхонд нэр дэвшихгүй болов уу” гэсэн мессеж гэнэт ниссэний дараа манай аймагт \”Д.Одхүү, Б.Мягмарсүрэн, Д.Өсөхбаяр гурав АН-аас нэр дэвшинэ” гэсэн яриа гараад байгаа. Г.Батмөнхийн аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсэн 33 нэр дотор Б.Мягмарсүрэн ороогүй. Иймээс түүний хувьд аймгийн ИТХ-д биш, УИХ-д нэр дэвшихийг мөрөөддөг. Бодит байдал ийм байгаа ч өнөөдөр аймгийн АН-ыг дэд дарга С.Сувдаа нь төлөөлөх эрхтэй болсон байна. Ингэснээр сонгуулийн өмнөх орон нутгийн чанартай мөргөлдөөнийг намжаах санаачлагыг төв намаас гаргаад байгаа. Ийм тохиолдолд АН-ын жирийн гишүүн, дэмжигчид сая л нэг сэхээ орж өөрийн итгэл үнэмшилтэй болно. Ийм дүр зургийг үүсгэх үү, аль эсвэл Г.Батмөнх нар З.Энхболд даргынхаа өөдөөс дахин \”Битгий хуц” гэж хэлэхийг харах л үлдлээ. \”Загас толгойноосоо эхэлж өтдөг” гэдэг үг бий. Аймгийн АН-ынхан Зи даргынхаа үгийг тоохгүй бол юун сонгуульд ялах, Эрдэнэтчүүдийн өмнө хэлэх үггүй зүгээр л цагаан тугаа өргөх дээрээ тулна. Ийм л дүр зургийг нэг хэсэг хүмүүс хэтэрхий мөрөөдөөд байх шиг.
Эх сурвалж erdenetnews.mn