Заавал 100 айлын ард байрлах Улсын бүртгэлийн ерөнхий газрыг зорилгүйгээр тус байгууллагын цахим хуудсанд хандаж, 10 төрлийн лавлагаа авах боломжтой болсныг та мэдсэн үү. Тэгвэл 11 дүгээр сарын 1-нээс эхэлж шинэчлэгдэн найруулагдсан Улсын бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу иргэн, хуулийн этгээд өөрт холбогдох мэдээлэл, лавлагааг интернетээр ашиглан хаанаас ч авах боломжтой болсон юм.
Тодруулбал,
- Цахим үнэмлэхийн лавлагаа
- Оршин суугаа хаягийн лавлагаа
- Төрсний бүртгэлийн лавлагаа
- Гэрлэсний лавлагаа
- Гэрлэсэн эсэх лавлагаа
- Гэрлэлт цуцлуулсныг бүртгүүлсэн тухай лавлагаа
- Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
- Хуулийн этгээд бүртгэлтэй тухай лавлагаа
- Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
- Үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа
эдгээр 10 төрлийн лавлагааг burtgel.mn сайтад нэвтэрч, аль байгаа газраасаа авах боломжтой болсон байна. Ингэхийн тулд та системд буюу сайтад өөрийн тодорхой мэдээллийг бүртгүүлж, нэвтрэх шаардлагатай. Цаашид энэ тоог нэмж иргэдэд шаардлагатай байдаг бүх 29 төрлийн лавлагааг интернэтээр шууд авч болдог болно гэж Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас мэдээлж байна. Өөрөөр хэлбэл та гэрлэсний лавлагаа авахын тулд заавал УБЕГ-ыг зорих шаардлагагүй боллоо.