ХХ-р зууны америкийн хамгийн баян эмэгтэй Генриетта Хоулен энэ дэлхийн хамгийн харамч эмэгтэйгээр тодорчээ. Учир нь тэрээр туйлын харамч нэгэн байсан гэнэ.
Тэрээр 1916 онд нас барахдаа 100 сая доллартай одоогийн мөнгөөр тооцвол 20-н тэрбум доллартай байж. Харамсалтай нь туйлын ядуу гуйлгачин шиг амьдарчээ. Өөрийн гэсэн орон байр байхгүй хамгийн хямдхан хөлсний байранд амьдрач, хамгийн хямдхан хоол хүнс худалдан авч иддэг байж. Ихэнх голцуу овъёосоор голоо зогоодог. Нэг хувцасыг сэмэрч урагдаад яая даа гэмээр бараг л хүн өмсөхийн аргагүй тамтаггүй болсон үед дараагийн хувцасаа авдаг байж. Авахдаа хамгийн хямдханыг бөөн юм болж байж худалдагчаас нь гуйж гувшиж тав арван цент татаж байж авдаг байж хөөрхий эмэгтэй.
Нэг удаа хоёр цент газар санаандгүй унагаж түүнийгээ бүхэл бүтэн хагас өдрийн турш хайсан гэдэг. Гэрт нь бараг л хүн амьтан ирэхгүй айхтар нохойгоор хамгаалуулна. Ямар сайндаа өөрийн цорын ганц хүү нь хамт чаргаар тоглож байгаад хөлөө гэмтээхэд дөнгөж дэргэд нь хувийн сайн эмнэлэг байхад төлбөргүй тусламжийн эмнэлэг 3 хоног хайж эцэст нь олсон боловч эмнэлгийнхэн америкийн хамгийн баян эмэгтэй мөн болохыг мэдээд эмчлэхээс татгалзахад хүүгээ өөрөө эмчлэхээр шийдсэнийг нь салсан нөхөр нь мэдээд хүүгээ өөр дээрээ авсан гэдэг.
Олон хоног эмчилгээ хийгдээгүй хүүгийн хөл муудаж эцэстээ хөлөө тайруулахаас өөр аргагүй байдалд хүрч насан туршдаа эрэмдэг тэрэнгэнцэрийн хүн болсон гэнэ. Энд тэнд үнэгүй хоол идэхийн тулд тухайн хоолны газар айхтар том шуугиан хэл ам таталж аяга хоол олж иддэг байсан гэнэ. Цүнх дүүрэн бичиг баримт тэр нь хэл ам хийхэд маш их тусалдаг байж л дээ. Мөн татвараас байнга бултан дандаа залилан мэхлэх маягаар явсаар байгаад нэг ч удаа татвар төлөөгүй гэнэ. Хамгийн сүүлд нас барахдаа сүүгээ хямдхан авч чадаагүй түүндээ бухимдан зүрх нь хаагдсан гэдэг.