Нийслэлийн өмчийн харилцааны газрын хэлтсийн дарга нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцжээ.
Тус газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, хэлтсийн мэргэжилтэн Э.Энхтулга нарт өнгөрсөн оны дөрөвдүгээр сард албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, иргэд болон улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Эл хэргийг шүүх хянан хэлэлцээд Н.Баярт 5 жил 1 сар , Э.Энхтулгад торгох ял оногдуулжээ.
Хэргийн талаар сануулахад, \”Амгалан” дулааны станцыг барих үед Баянзүрх дүүргийн нутаг \”Ус-15” орчмын 11.5 га газрыг чөлөөлөхөөр болсон байдаг. Тухайн үед нийслэлээс газраа чөлөөлсөн иргэдэд нөхөн олговор олгосон бөгөөд дээрх албан тушаалтнууд тус мөнгөнөөс хуурамч бичиг баримт бүрдүүлэн 60 сая төгрөг хувьдаа завшсан байжээ. Өмнө нь эл хэргийг шүүхээр хэлэлцсэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.