Өнөөдөр 3, 4-р хороололд нэгэн залуу өөрийн эзэмшлийн том оврын автобустайгаа эсэргүүцэл илэрхийлж, төр засгаас жирийн иргэдэд худалдаа эрхлэх боломж олгохгүй бол автобусаа шатаана гэж уриа лоозон барьчихаад автобусан дээрээ олон цаг зогсов. Тэрбээр, автобусаа замын зорчих хэсэгт бус зориулалтын зогсоолд зогсоогоод кофе, шорлог зэрэг хөнгөн зуушны худалдаа эрхлэх зөвшөөрөл авах гэтэл өгөхгүй хэмээн холбогдох газраас нь хориглосон юм байна. Тиймээс ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж. Харин түүнийг цагдаа нар болиулахаар оролдож байгаа бөгөөд нийгэмд хор хохирол учруулахуйц ноцтой байдал үүсгэхээс сэргийлж байна гэв. О.Сайхан
Эх сурвалж: Zaluu.com