Өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл авсан нь илэрсэн Үндэсний аудитын газрын дарга, Монгол улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг дуудан уулзаж, ажлаа өгөхийг шаардсан байна.
Тэрбээр, “Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлд УИХ-ын дэргэдэх байгууллага Үндэсний аудитын газрын дарга таны нэр холбогдсон байна. Тиймээс та хариуцлага хүлээх ёстой. Би таныг энэ албан тушаалыг хаших ёсзүйн эрхгүй гэж үзээд өргөдлөө өгөхийг шаардаж байна” гэжээ.
Хариуд нь Үндэсний аудитын газрын дарга, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар өөрийн хамаарал бүхий компани болон авсан зээлийн талаар товч тайлбар өгч, иргэд олон түмний болон таны шаардлагыг хүндэтгэж байна. Ойрын үед өргөдлөө өгөх болно гэсэн байна.