Ц.Элбэгдоржийн, Э.Бат-Үүлийн, Д.Сосорбарам, талийгаач С.Зориг нарын авч
ирсэн \”Ардчилал”-ын үнэ цэнэ, утга учир уг нь \”иргэн хүн үзэл бодлоо хэнээс айж
эмээхгүйгээр илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө” гэж ойлгодог. Дээрх хүмүүс ч
энэ утгаар нь тайлбарлаж, өнөөх \”Ардчилал”-аа өмчилцгөөж байна. Тэгвэл \”өмчлөгдсөн” Ардчиллын үед үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө \”алдагдав”.
Тодруулбал, иргэн цахим хуудаснаа бичигдсэн мэдээ, мэдээлэлд өөрийн үзэл бодлоо
илэрхийлсэний төлөө хуулийн байгууллагад дуудагдаж, байцаалт өгдөг болж.
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө \”чи хаана байна”
Цахим хуудсанд ямар ч зорилго, агуулгатай мэдээ мэдээлэл байж болно. Энэ
бүгдийг иргэн, хувь хүн аль ч талаас нь харж, ойлгож, өөрийн үзэл бодлыг
илэрхийлэх нь \”Ардчилал”-ын үнэн цэнэ гэж ойлгодог. Гэвч бидний туулж, амьдарч,
амьсгалж буй ардчилалд тийм үнэ цэнэ даанч алга.
Жишээ татъя. Монгол Улс нэгдсэн журмаар тавдугаар сарын 15-нд айл өрхийн
халаалтыг зогсоодог. Гэвч энэ жил хэмнэлт хийх зорилгоор аймгууд тус тусдаа дур
мэдэн тавдугаар сарын 1-нээс эхлүүлэн халаалтаа зогсоох болсон байна.
Үүнийг эсэргүүцсэн нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа \”Говь-Алтай аймгийн
Засаг дарга О.Амгаланбаатар аймгийн айл өрхийн халаалтыг зогсоолоо” гэх
мэдээлэл оруулжээ. Энэхүү мэдээллийг Б гэгч эмэгтэй \”Халаалт зогсоох болсон
шалтгааныг тодруулж, үүний улмаас дайрч, бээрсэн олон хүүхдийн эрүүл мэндэд
сөргөөр нөлөөлж байна” гэх утгатай хамгийн гол нь өөрийн үзэл бодлыг
чөлөөтэйгөөр илэрхийлэн фейсбүүк хуудаснаа байршуулжээ/shareхийсэн/.
Гэвч энэ үйлдлээсээ болоод тавдугаар сарын 19-ний өдөр буюу өчигдөр
цагдаагийн газраас зарлан дуудах авсан байна.
Шалтгаан нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга гэгч эрхэм
Цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас үүдэлтэй аж. Иргэн хүн үзэл бодлоо
илэрхийлсний төлөө төрийн байгууллагын \”дарганцар” гомдол гаргаад явж байдаг
яасан завтай юм. Тэр хүнд фейсбүүк ухаж иргэдийн үзэл бодлыг хянаад сууж байх
зав байжээ гэж ойлгогдож байна. Мөн цагдаагийн байгууллага ч ийм асуудлаар хувь
хүний үндсэн хуулиар зөвшөөрдөгдсөн эрхийг зөрчиж, аймгийн нэг удирдлагын \”тушаалаар”
элдэв тайлбаргүй иргэдийг байцаах нь зөв үү.
Ер нь эрх чөлөө чамайг \”хаана гээчихэв ээ”
Орон нутагт лав хувь хүний үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн, ардчиллаар
олгогдсон эрхийг юман чинээ тоодоггүй бололтой. Харин ч төр нь үзэл бодлоо
илэрхийлсэн иргэндээ гомдож, хууль зөрчдөг болсон байна. Энэ завхрал орон
нутгаас хальж, нийслэлд \”халдварлаж”, улмаар бид \”Ардчилалгүй” Ардчилсан улсад
амьдардаг болох вий дээ, айж байна.
А.Аюуш