Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэсэн \”Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийн ээлжит дугаар болох \”Оффшор эзэмшигчдийн мөрөөр” нэвтрүүлэг дөгнөж сая С1 телевизээр гарах үед УИХ-ын дарга З.Энхболдын хийсэн мэдэгдэл сенсаци тарилаа.
Тэрээр \”Би оффшор данс эзэмшигчдийн эсрэг байр суурьтай байна. Манай нам оффшор дансны асуудалд нэр холбогдсон хүмүүсийг УИХ-ийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Бусад намыг ч бас ингээсэй гэж уриалъя. Тиймээс С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй\” гэлээ.