Сонгуулийн тухай хуульд зааснаар
УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвсэл тавдугаар сарын 23-28-ны хооронд нэр
дэвшигчдээ тодруулах ёстой. Одоогоор
улс төрийн нам, эвслүүд 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ
тодруулж, батламжлах хуралдаанаа хийгээгүй байгаа.
Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх
хорооны хуралдаанаа тавдугаар сарын 26, 27-ний аль нэг өдөр хийхээр болжээ. Энэ хуралдаанаар хэн
хаана нэр дэвших асуудлыг хэлэлцэн
шийдвэрлэх юм.
Харин МАН \”Бага
хурал”-аа тавдугаар сарын 27-нд хуралдуулахаар
болжээ. Хуульд зааснаар нэр дэвшигчдийг тодруулах эцсийн хугацаа тавдугаар
сарын 27-ноор хязгаарлагдаж байгаа.
Харин тавдугаар сарын 28-нд УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ
нэрийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм. Улмаар нэр дэвшигчид сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу
зургадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авна.