\”Буянт-Ухаа” боомтоор энэ сарын
20-ны өдөр Монгол Улсын иргэн Б нь Монгол Улсын гарсан, орсон штамп хуурамчаар
үйлдэн улсын хил нэвтрэхийг завдсан байна. Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал,
шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын \”Буянт-Ухаа” дахь газрын шалгагч Б.Галбадрах
илрүүлжээ.
Хил дээр ажиллаж буй байцаагчид
энэ мэтээр зөрчил, дутагдал илрүүлсээр байгаа. Гэхдээ байцаагчдын нүднээс далд,
шалгалтаас гадуур хэчнээн ийм төрлийн асуудал өнгөрч байгаа бол. Хилийн шалган
нэвтрүүлэхээр жирийн иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлээд гарна гэж байхгүй.
Тэгэхээр төрийн байгууллагыг хардах үндэслэл бүрдэж байна. Хамгийн гол нь
хуурамч бичиг баримт бүрдүүлээд хил нэвтрэхий оролдож буй үйлдэл болгоны цаана
Монгол Улсын хилийн дархлаа суларч, бусдад хууль бус үйлдэл хийх сэдэл, боломжийг
бүрдүүлж өгч буйг анхаарах хэрэгтэй болов уу.