Нэр дэвшигч тодруулахад уг нь
нэг их цаг хугацаа алдаад байх шаардлагагүй. Гэтэл хуулиндаа хүртэл хугацаа
заачихсан байгаа нь өөрөө учир шалтгаантай. Шалтгаан гэдэг нь нэр дэвших эрх
олж авахын тулд тухайн этгээд намдаа хандив өргөхийг л хэлээд байгаа юм л даа.
Жишээ нь, \”МАК”-ын хунтайж
Н.Номтойбаяр намдаа таван тэрбум төгрөг хандивлаж байж дэд сайдын албан тушаал,
цаашлаад УИХ-ын гишүүн болж байсан гэдэг. Харин Г.Шийлэгдамба намдаа хандив
цуглуулж яваад АТГ-т баригдсан тухайгаа нуулгүй хэлсэн. Эдгээр нь улс төрийн
намууд гишүүд, нэр дэвшигчдээсээ \”хандив авдаг” гэдгийг баталж буй явдал юм.
Тэгвэл АН энэ удаагийн
сонгуульд нэр дэвшигчдээсээ \”анхан шатны байгууллага”-д 100 сая төгрөг
хандивлах \”журам” гаргажээ. Анхан шатны гэдэг нь аймаг, нийслэл, дүүргийн намын
үүр бөгөөд эндээс нэр дэвших эрхээ авдаг байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн АН-ын хорооноос
нэр дэвших эрх авахын тулд 100 сая төгрөгийн татвар төлөх ёстой гэсэн шаардлага
тавьсан тухай баримт цахим хуудсаар цацагдаж байна. Тэгвэл АН-аас Баянзүрх
дүүрэгт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Б.Болор, Эрчим хүчний сайд
Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Арвин нарын хүмүүс нэр дэвших тухай
яригдаж байгаа. Эдгээр гишүүд нэр дэвших эрхээ олж авахын тулд БЗД-ийн АН-ын
хороонд 100 сая төгрөг хандивлах шаардлагатай болж байна.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан
\”БЗД -ийн АН УИХ-д нэр дэвшье гэвэл 100 сая тегрегний татвар тел гэнэ. Татварыг
уг нь хуулиар зевхен УИХ тогтоох эрхтэй байдаг юм шүү дээ. Тэгээд ч ийм их
менге телж УИХ-д дэвших хэрэг алга” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ. Бусад
гишүүдийн хувьд одоогоор ямар нэгэн санал, үзэл бодлоо илэрхийлээгүй байна.
А.Аюуш