АТГ иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь шалгажээ.
Шалгалтаар 6 албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө, орлого, компанид оруулсан хөрөнгө оруулалтыг мэдүүлээгүй, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хадгаламжийг дутуу мэдүүлсэн зөрчил илэрчээ. Мөн тухайн албан тушаалтан хөрөнгө, орлогодоо орсон их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүйг тогтоож, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт зааснаар дээрх зөрчил гаргасан албан тушаалтнуудад сануулах, цалингийн хэмжээг болон албан тушаал бууруулах хариуцлагыг хүлээлгэхээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод албан бичиг хүргүүлжээ.
Эх сурвалж: АТГ