ЖДҮ-г тойрсон улс төрийн дуулиан том бизнесменүүдэд олз болж ижил төрлийн бизнес эрхэлдэг жижиг дунд үйлдвэрүүд, жижиг наймаачдыг зах зээлээс бүрэн шахаж гаргахаар улайрч байна. ЖДҮ-тэй өнгөрсөн өдүүдэд бизнесийн бүхий л салбараас мөнгө босгодог “MCS” ,“Гацуурт”, “Петровис”, “Ньюком”, “Таванбогд” зэрэг төрийн мөнгийг угаадаг монопол компаниудаас энэ шунал нэвт ханхаллаа.
Улс төрийн бужигнаан дүйвээнээр ашиг олж сурсан монопол компаниуд хэвлэлийн жижиг бизнесчид, хөнгөн хүнсний жижиг үйлдвэрүүд, фермерийн аж ахуй эрхэлж яваа энгийн ард иргэдийг ч чичилж, үйлдвэрлэл үйлчилгээг нь гацаан нэр төрд нь увайгүй халдаж байна. Тэдний жижиг бизнесийн орчинг булаах санаархлыг УИХ-ын гишүүд, АТГ-ынхан ч сайхан хөөсрүүлээд өгөв.
Жижиг бизнес эрхэлж 50-100 хүний ажлыг байрыг цалинжуулж, 100-300 хүний амьдралыг залгуулж яваа жижиг бизнес эрхлэгчид, ждү-ээс зээлжиж, графикийн дагуу төлөлтөө хийж байгаа жирийн иргэдийн зээлийн мэдээллийг олон нийтэд бодитой хүргэх ажлыг ЖДҮ-ийн сангаас яаралтай хийхийг жирийн бизнес эрхлэгчид шаардаж байна. Төр засгийн 10 гаруй жил нэмж чадаагүй цалинг ажилчиддаа олгож, шударгаар хөдөлмөрлөж яваа олон зуун бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж ЖДҮ-ийн дуулианаар хаалгаа барихад хүрвэл ард иргэд л хохирч үлдэнэ.
Хотын ойролцоо ферм, тахианы, сүүний, махны аж ахуй эрхэлж байгаа жирийн иргэний зээлийн төлөлтийн графикийг Их хурлын гишүүдийн ЖДҮ-ийн зээлийн төлөлттэй харьцуулж үзээд бодитой мэдээлэхийг АТГ-аас шаардаж байна. Жирийн жижиг дунд бизнесчдын ажлыг хийлгэ!!! Бизнесийг нь боомилохоо зогсоо Улстөрчдөө!!!