Монгол Улсын ерөнхий
сайд Ч.Сайханбилэг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт Засгийн
газрын зарим гишүүнийг чөлөөлөх хүсэлтийг хүргүүлжээ. Тодруулбал, Засгийн
газрын гишүүнээс Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ,
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг чөлөөлүүлэх хүсэлтийг ерөнхий сайд
бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт хүргүүлсэн байна.
Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг УИХ дахь МАХН-МҮАН-ын \”Шударга ёс\” эвслийн бүлэг
задарч, бүлгийн чадамжгүй болсонтой холбоотойгоор Засгийн газрын зарим
гишүүдийг чөлөөлөх хүсэлтийг хүргүүлсэн байна. \”МАХН 2016 оны сонгуульд
бие даан оролцохоор болсон тул улс төрийн соёл, дэлхий нийтэд баримталдаг
нийтлэг жишгийг харгалзан, мөн Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуулийн
дагуу Шударга ёс эвслийн бүлгээс томилогдсон Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх
хүсэлтэй байна\” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүсэлтдээ дурджээ.