09:00 цагт:
Нийслэлийн иргэний танхимд Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн 10 жилийн хүндэтгэлийн арга хэмжээ болно.09:00 цагт: Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоонд “Ноос, ноолуур болон арьс шир үйлдвэрлэлийн техникийн уулзалт-сургалт” болно.
09:00 цагт: ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд “Малын удам гарваль, ашиг шим, галбир бие цогцос, үр төлийн чанараар үнэлэх, үр дүнг тооцоолох, малд удам зүйн үнэлгээ хийх арга зүй” хэлэлцүүлэг болно.
09:00 цагт: ОБЕГ-ын Cоёлын төвд Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоо” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.
09:30 цагт: Хангарди ордонд НИТХ-ын ээлжит бус V хуралдаан болно.
10:00 цагт: “Туушин” зочид буудалд Монголбанкнаас арилжааны банкуудтай хамтран “Дижитал гарц” хэлэлцүүлэг зохион байгуулна.
10:00 цагт: МУБИС-д Боловсролын үнэлгээний төвөөс “ЭЕШ-Шууд засалтын шилэн технологи” мэдээлэл технологийн сургалт зохион байгуулна.
11:00 цагт: “Corporate Convention center”-т “Органик хүнс, хөдөө аж ахуй” үндэсний III чуулган болно.
11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Жендерийн Үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сан, ХЗДХЯ-наас “Харилцаа, хандлага, үйлдлээ эерэг болгоё” сэдвээр хамтран мэдээлэл хийнэ.
11:00 цагт: “Holiday Inn” зочид буудалд Монгол Улс ОУХБ-д элссэний 50 жилийн ойд зориулсан “Ирээдүйн ажил мэргэжил” залуучуудын зөвлөгөөний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Тусгаар тогтнолын ордонд “Ардын намын залуус ба Энтрепренер сэтгэлгээ” форум болно.
11:00 цагт: МУИС-ийн Номын санд Монголын Эмнести Интернэшнл, ШУА-ийн Философийн хүрээлэн, АШУҮИС хамтран зохион байгуулж буй “Философи, хүний эрхийн уулзварт: “БИО ЁСЗҮЙ” сэдэвт философийн улсын X олимпиад эхэлнэ.
12:00 цагт: “Хэвлэлийн хүрээлэн”-д ХӨСҮТ болон “Залуус эрүүл мэндийн төв”-өөс “ХДХВ/ДОХ-ын дэлхийн болон монголын өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл хийнэ.
13:00 цагт: “Бишрэлт” зочид буудалд “Аяллын хөтөч-тайлбарлагчдын анхдугаар чуулган” болно.
14:00 цагт: МҮХАҮТ-д Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу цахилгаан, дулааны эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн 135 аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудын уулзалт болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
- 11:00 цагт: Шатахууны үнийн хөөрөгдлийн эсрэг автомашинтай жагсагчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- 11:30 цагт: Баялаг бүтээгчдийн холбоо ба “Нэхүүл” хөдөлгөөнөөс “Хариуцлага нэхэх ард түмний жагсаал”-ын талаар мэдээлэл хийнэ.
- 12:00 цагт: Монголын Таеквондогийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд допингийн асуудлаас болж ёсзүйн хариуцлага хүлээн ажлаа өгсөн өмнөх ерөнхийлөгч нь дахин нэр дэвшиж байгааг эсэргүүцэж тамирчид мэдээлэл хийнэ.