Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл \”Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/369 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаас нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтыг батлав.
Батлагдсан төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгалаа.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо.
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | 2016 онд санхүүжих |
1 | Цэцэрлэгийн барилга /Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо/ | 1094,0 |
2 | Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр сургууль/ | 340,0 |
3 | Цэцэрлэгийн барилга /Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо/ | 300,0 |
4 | Цэцэрлэгийн барилга 120 ор /Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 26 дугаар цэцэрлэг/ | 168,0 |
ДҮН | 1902,0 |