Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Лаос улсад хүмүүнлэгийн тусламжаар нэг мянган хонийн тусламж үзүүлэхээр болжээ. Энэхүү тогтоолын хүрээнд ХХААХҮЯ болон бусад холбогдох яам, төрийн байгууллагын төлөөлөл багтсан Лаос улсад хүмүүнлэгийн шугамаар хонь олгох ажлын хэсэг байгуулагджээ.
Өнөөдөр энэхүү тусламжийн 1000 толгой хонийг Чингис хаан нисэх онгоцны буудлаас Лаос улс уруу хүргүүлсэн байна. Тээвэрлэлтийг ОХУ-ын тээврийн онгоцоор хийхээр болжээ. Энэхүү тусламж нь Монгол, Лаос улсын уламжлалт найрсаг харилцааны илэрхийлэл болж, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа явдал гэж салбарын яамнаас хэллээ. Мөн энэхүү тусламж нь Лаос улсын мал аж ахуй, ялангуяа хонь, ямааны үүлдрийг сайжруулахад ихээхэн түлхэц болно гэв.