Алимтай жигнэмэг
Орц:
120 гр – элсэн чихэр
1/2 халбага – ванилла /vanilla extract/
4 ш- өндөг
200 гр – маргарин /margarine/
500 гр – гурил
1 халбага – хөөлгөгч /baking powder/
3ш – алим
Хийх арга:
1. Ванилла, элсэн чихэр, өндгөө сайтар хольж хутгана
2. Маргаринаа нэмээд дахин холино
3. Гурил, хөөлгөгчөө хийгээд халбагаар сайтар хутгана
4. Алимаа цэвэрлээд жижиг дөрвөлжин хэрчээд зуурмагтаа нэмж хутгана
5. Өөрийн дуртай хэвээр хэвийг гаргаж болно. 200 хэм халаасан шарах шүүгээнд 10-15 минут шарна
Овъёосны жигнэмэг
Орц:
Цөцгийн тос – 100 гр
Элсэн чихэр – 1 аяга
Өндөг – 2 ш
Овъёос – 1 аяга
Гурил – 1 аяга
Самар, хатаасан жимс…
Хийх арга:
1. Цөцгийн тос элсэн чихрээ хольж хутгана
2. Элсэн чихрийг уустал миксэрдэнэ
3. Өндгөө нэмж хутгана
4. Овъёосоо хийж холино
5. Өөрийн дуртай самар, хатаасан жимс, үзэм зэргээ хийнэ. 2 аягаа байхаар тооцно
6. Гурилаа нэмж миксэрдэнэ
7. Зуурмагаасаа тасдан авч бөмбөлөг хэлбэртэй болгоод хуурай гурил дээр өнхрүүлэн, жигнэмэгний хэвэнд хийнэ.
8. Хавтан дээр өрөхдөө хүнсний цаас дэвсэж, оливын тосоор тосолно
9. 200 хэм халаасан шарах шүүгээнд 15 минут шарж болгоно
Шоколадтай жигнэмэг
Орц:
Шоколад -240 гр хайлуулна
Цөцгийн тос -4 халбага
Гурил – 2/3 аяга
Хөөлгөгч – 1/2 халбага
Өндөг – 2 ш том
Элсэн чихэр – 3/4 аяга
Ваниллийн элсэн чихэр – 1 халбага
Жижиглэсэн шоколад – 150 гр
Хийх арга:
1. Шарах шүүгээгээ 180 хэм халаана
2. Хүнсний цаас дэвсэж бэлдэнэ
3. Шоколадаа жижиг хэсэг болгон хэрчинэ
4. Элсэн чихэр, өндөг, ваниллагийн элсэн чихрээ хооронд холь миксэрдэнэ. /4 минут амраана/
5. 240 гр шоколад болон цөцгийн тосоо хамтад нь хийгээд хайлуулна
6. Шоколадаа нэмээд дахин сайтар миксэрдэнэ
7. Гурил, хөөлгөгч, давс зэргээ өөр саванд хийгээд хольж хутгасаны дараа шоколадта зуурмаг дээрээ нэмнэ.
8. Одоо жижиглэж хэрчсэн 150 гр шоколадаа нэмж хутгана
9. 5-7 см – ын зайтай тавина
10. 12-15 минут шарна
Бананатай жигнэмэг
Орц:
Банана – 1 ш
Овъёос – 1 аяга
Самар, үзэм , шоколад
Хийх арга:
1. Банана , овъёосоо хооронд нь хоьж миксэрдэнэ
2. Самар, үзэмс, шоколад зэргээ нэмж хутгаарай
3. 180 хэм халаасан шарах шүүгээнд 15 минут шарж болгоно.
Гүнждийн үртэй жигнэмэг
Орц:
Гурил – 50 гр
Цөцгийн тос – 60
Элсэн чихэр – 120 гр
Өндөг – 1ш
Ванилла -1/2 халбага
Нимбэгний шүүс – 1 халбага
Гүнждийн үр – 160 гр
Хөөлгөгч /baking powder/ – 1/2 халбага
Давс – 1/2 халбага
Хийх арга:
1. Гурил, хөөлгөгч, давс хольж хутгана
2. Элсэн чихэр, цөцгийн тосоо хольж бэлдэнэ. Өндөг, ванилла, нимбэгний шүүсээ нэмээд миксердэнэ. 20-30 секунд амраана
3. Гурилаа бага багаар хийнгээ холино
4. Гүнждийн үрээ нэмнэ /гүнждийн үрээ шарж болно/
5. Жигнэмэгээ өрөхдөө хавтан дээрээ хүнсний цаас дэвсээрэй. Мөн 3-4 см – ын зайтай тавих хэрэгтэй. Учир нь зуурмаг урсаж бие биетэйгээ наалдана. 180 хэм халаасан шарах шүүгээнд шарна.
Сүүтэй жигнэмэг
Орц:
Гурил – 400 гр
Элсэн чихэр – 200 гр
Цөцгийн тос – 100 гр
Өндөг – 1 ш
Сүү – 80 гр
Хөөлгөгч – 1/2 халбага
Хийх арга:
1. Цөцгийн тос элсэн чихрийг зөөлөн хутгаж холино
2. Өндөг, сүү, хөөлгөгчөө нэмээд миксэрдэнэ
3. Гурилаа нэмж холино
4. Зуурмагаа 7-10 мм – ын зузаантай элдэнэ
5. Өөрийн дуртай хэвээ ашиглана
6. Хавтан дээр хүнсний цаасаа дэвсээд 180 хэм халаасан шарах шүүгэнд шарна
7. 15 минут шарна
Кокостой жигнэмэг
Орц: Гурил – 100 г Сахар – 100 г Кокосын үйрмэг – 200 г Өндөг – 2ш Хөөлгөгч – 1 ц.х Хийх арга: Өндгөө сахартайгаа сайтар холино. Дээрээс нь кокосын үйрмэгээ хийж хутгана. Гурилаа хөөлгөгчтэйгээ хольж өндгөөрөө зуурна. Гурилаа хагас цаг орчим хөргөгчид хийж амраана. Гараа усаар норгож гурилаа жигнэмгийн хэлбэрээр хувааж шарах шүүгээний хавтан дээр өрнө. 180 хэмд халаасан шарах шүүгээнд хийж 15 минут орчим шарна.