Өчигдөр миний сууж, зогсож, шахуулж, бариулаас зүүгдэж явсан автобусан дотор байсан хүмүүсийн хөгжилтэй ярианууд (аймар чихцэлдээнтэй) :
#1. 2 охин хоорондоо
– Ард доор чиний гар уу?
👧 үгүй юу яриад байгаан
– Битгий маяглаад бай !
Минийх энэ дээр байна хөөе
– Хүүеээ ямар эвгүй нь бэ далимдуулчих юмаа болиоч ээ ичээчээ 😂
#2. Би бууна шдээ жоохон цаашаа болоод өгөөч?
– Би одоо яах ёстойн хайлж урсах юм уу хаашайн
#3. Ёоо чихэн дээр битгий амьсгалаад байгаач дээ
#4. Бууя бууя бууя бууя бууяааа 😂
#5. Уучлаарай эгчээ куртикны чинь үс хамар сэрвэгнүүлээд байх юм?
#6. Би юунаас ч барихгүй явж байна хардаа ямар гоё түшигтэй юм бэ
#7. Хоолой салгаж бууя гэж хэлэх үү хха
#8. Чихэлдэж халууцаж2 гараад шууд хатгаа ш..х вийдээ хха
#9. Жолооч ах:
-Тэр ягаан куртиктэй залуу яваад өг л дөө цаашаа
Залуу:
– Зай алга гэлээ ч ягаан биш улбар шар гэсэн чинь автобусан доторх хүмүүс пиррр гээл инээлдэж байна лээ хха
#10. Энэ бүүр бест😂
Ах ард зогсож байсан охин руу харснаа
– Нүүрээ цаашаа харуулдаа куртик крем болоод байна бас баруун талын хөмсөг чинь арилчихаж 😂😂