ШШГЕГ-ын харьяа \”Сүлд\” биеийн тамир спортын хорооны менежер, уулын спортын ОУХМ, хошууч Б.Цэвээндаш 2016 оны 5-р сарын 21-нд дэлхийн дээвэр Эверест оргилд, хойд хөтөлийн замаар авирч, хоёр дахь удаагаа амжилттай гарлаа.
Б. Цэвээндаш нь 2012 оны 5 сарын 19-нд өмнөд хөтлийн замаар авирч, анх удаагаа Эверест оргилд гарч байсан юм. 2015 оны дөрөвдүгээр сард 2 дахь удаагаа, МУГТ, ОУХМ Гүррагчаагийн хамтаар авирсан боловч, 7000м өндөр хойд хөтөл хүрээд байхад нь авиралт цуцлагдаж байсан билээ. Учир нь тэр өдрүүдэд Непал улсад аймшигт газар хөдлөлт болсны улмаас Хятад улсын засгийн газраас хаврын бүх авиралтыг албан ёсоор цуцалсан юм.
Түүний хувьд энэ удаагийн авиралт нь Эверест ууланд хийгдсэн 3 дахь авиралт боллоо. ШШГБ үүсэн байгуулагдсан түүхт 95 жилийн ойгоо тэрээр Дэлхийн дээвэр дээр хоёронтой зогссон бахдам амжилтаар угтлаа. ОУХМ, хошууч Б.Цэвээндашдаа ШШГЕГ-ын удирдлагууд болон нийт бие бүрэлдэхүүн халуун баяр хүргэж байна.