NASA буюу АНУ-ын сансар судлалын агентлагаас хөөргөсөн ”Insight” сансрын төхөөрөмж Улаан нүдэн буюу Ангараг гаригт өчигдөр газардлаа. Зургаан сарын турш 480 сая километр замыг туулж ийнхүү Ангараг гаригт амжилттай хүрчээ. Өөрөөр хэлбэл, хоногт 2.666.666 км, цагт 111.111 км, минутанд 1852 км, секундэд 30,8 км зам туулж, Монголын хамгийн хол хоёр цэгийн хооронд 78 секундэд хүрч байна гэсэн үг.
Тус төхөөрөмж нь Ангараг гариг дээрх бодис болон түүний бүтэц, гариг хэрхэн бүрэлдэн тогтсон, газар доорх геофизик шинж чанаруудыг судлах зорилготой. Судалгааны ажил ойролцоогоор хоёр жил үргэлжлэх төлөвлөгөөтэй байна. “Insight” төхөөрөмжийн Ангараг гараг дээр амжилттай газардаж буй бичлэгийг дэлхий даяар шууд дамжуулан хүргэжээ.
Өмнө нь 2012 онд NASA-аас Ангараг гариг уруу тандалтын төхөөрөмж илгээж, мөн1997 онд “Sojourner” гэх хөлгийг Ангараг гариг дээр амжилттай газардуулсан ч хэсэг хугацааны дараа төхөөрөмжүүд алга болж байжээ.