2016 оны сонгуулийн буухиа эхэлж, улс төрийн
амьдрал өдөр ирэх тусам халуун болж эхэллээ. Нэр дэвшүүлэлт ид явагдаж яригдаж
байна. Зарим намууд нь оффшортой олигархиудаа дэвшүүлэхгүй гэж шуугиан тарьж, нөгөөдүүл
нь оффшортой ч хамаагүй мөнгөтэй л бол хэмээн цээжээрээ хамгаалан сууна.
Энэ удаагийн сонгууль өмнөхүүдээс арай өөр болох нь. Жижиг намуудыг, бие
даагчдыг хайр найргүй цавчих төлөвлөгөөтэй байгаа дүр төрх ч анзаарагдаад
эхэлсэн. Энэ үед харин хоёр нам олны анхаарлын төвд сүүлийн үед хүч орж ирлээ.
УИХ-ын гишүүн Г.Уянгаагийн Тусгаар Тогтнол эв нэгдлийн нам /ард нь Женко
Баттулга байгаа гэж яригдаж байгаа/, нөгөөх нь Иргэний Хөдөлгөөний нам /Монголын Залуучуудын Холбоо ард нь байгаа болов уу/. Аль аль нь Нийслэлийн
иргэдийн төлөөлөгчдийн хуралд хангалттай олон нэр дэвшигч уясан байгаа бөгөөд
Их хуралд ч бүтэн багаар орохоор төлөвлөж байгаа сурагтай шүү. Тэгэхээр том 2
намын нэр дэвшигчид тодрох бага хурлууд болсны дараа олон горилогчид энэ 2 нам
руу явах нь бараг л тодорхой болж байх шиг байна.