Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийг
нь яагаад хилээр гарахыг хориглосон тухай мэдээлэл хийсэн.
Тэгвэл ЦЕГ-ын
Хэвлэлийн мэдээллийн төвөөс \”Сэтгүүлч
Л.Мөнхбаясгаланд
холбогдуулан шалгаж байгаа хэрэг нь\”МИАТ” ТӨХК-тэй хийсэн ажил үйлчилгээ
үзүүлэх 88 сая төгрөгийн гэрээтэй холбоотой. \”МИАТ” ТӨХК нь 2013 оны тавдугаар сарын 03-ны өдөр
\”Эм Эн Пи Ар” ХХК-тай Зөвлөх, Ажил үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж 40
сая төгрөгийг, \”Мэдээллийн менежмент эрхлэгч төв” ТББ-тай Ажил үйлчилгээ
үзүүлэх тухай гэрээ байгуулж 48 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон
байдаг аж. Гэвч гэрээгээр
халхавчлан 88.4 сая төгрөгийн залилан авч улсад онц их хэмжээний хохирол
учруулсан байж болзошгүй. Тиймээс уг хэрэгт 2016 оны тавдугаар сарын
11-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн
хуулийн 148.4-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн Л.Мөнхбаясгаланг сэжигтнээр тооцон
шалгаж байгаа болно” гэсэн тайлбарыг өглөө.