Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Цэрэнболдын тоглосон Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кино 2019 оны аравдугаар сард нээлтээ хийхээр болжээ.
Нийт 110 минут үргэлжлэх энэхүү киног Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулжээ. Кинонд жүжигчин Ц.Цэрэнболдоос гадна “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливудын жүжигчин Томми Фланаган тоглосон аж.