MNBC агаарын олон сувагт тоон телевиз шинэ жилийн баярыг тохиолдуулан сугалаатай, урамшуулалт худалдаа зохион байгуулж байна. Энэ сугалаат урамшууллын талаар тус байгууллагын Үйлчилгээний албаны дарга У.Болормаагаас тодрууллаа.
– MNBC-гийн хэрэглэгчид сугалаат урамшуулалд хамрагдах боломжтой боллоо. Шинэ жилийн баярыг угтсан энэхүү арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
– Манай компани 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн сугалаатай, урамшуулалтай, ваучертай худалдааг зохион байгуулж байна. Үүнд шинэ хэрэглэгч болон Лояалти багцаа гурван сараар сунгасан хэрэглэгчид хамрагдах боломжтой. Энэхүү сугалаанд оролцогчдоос 15 супер азтанг тодруулж, урамшуулах болно. Сугалааны тохиролыг 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 19.00 цагт Скай телевизээр үзэгчдэд шууд хүргэнэ.
– Супер азтан юу хожих вэ. Сугалааны тохирлын талаар мэдээлэл өгөөч?
– Сугалаанд оролцсоноор 55 инчийн телевизор, агаар цэвэршүүлэгч, ухаалаг гар утас, тоос сорогч, будаа агшаагч хожих боломжтой. Мөн таван азтан HBO багцын гарын бэлэг, таван азтан Лояалти багцыг гурван сар үнэ төлбөргүй үзэх эрхийн эзэн болох юм. Шинээр хэрэглэгч болсон болон Лояалти багцаа гурван сараар сунгуулсан бүх хэрэглэгчид олон олон бэлгийн эзэн болох боломж бий.
-Шинэ хэрэглэгч болон Лояалти багцаа гурван сараар сунгуулсан хэрэглэгчид азтан болох сугалаанд оролцох боломжтой юм байна. Тэгвэл танай телевизийн бусад хэрэглэгчдэд шинэ жилийн баярын ямар бэлэг байгаа вэ?
– Лояалти багцаа нэг сараар сунгаж байгаа хэрэглэгчдээ хамтран ажилладаг байгууллагуудын Ваучерыг өгч байгаа.
-Сугалаанд хамрагдахгүй ч гэсэн бэлэг авна гэсэн үг үү?
-Тийм ээ. Манай байгууллага бүх хэрэглэгчиддээ шинэ жилийн баярын бэлэг барьж байгаа юм. Сугалаанд хамрагдах боломжгүй ч гэсэн нэг сарын хэрэглээний төлбөрөө төлсөн бол манай хамтран ажилладаг байгууллагуудын эрхийн бичгийг өгч байна. Тухайлбал, Primes Cineplex кино театрийн нэг тасалбар авбал нэгийг нэмж авах, PC mall компанийн 5 хувийн хөнгөлөлт эдлэх эрх гэх мэт олон эрхийн бичгүүдийг хэрэглэгчиддээ бэлэг болгон өгч байна. Мөн эрхийн бичгээ дагалдуулан амтат шоколад өгч байгаа.
-Танай салбарууд дээр ирж үйлчлүүлсэн хэрэглэгчид тухай бүрт нь сугалаа, ваучер бас шоколадаа аваад явах боломжтой. Гэвч банкаар болон цахимаар хэрэглээний төлбөрөө хийдэг хэрэглэгчид сугалаагаа хэрхэн авах вэ?
-Сугалаатай, урамшуулалтай арга хэмжээ зохион байгуулах үед банкаар төлбөрөө төлдөг хэрэглэгчид хоцрох, мэдэхгүй өнгөрөх тохиолдолд бий. Тиймээс бид харилцагчиддаа утсаар мэдээлэл өгч байгаа. Манай хэрэглэгчид банкаар төлбөр төлсөн гэдгээ баталгаажуулж, манай салбарууд дээр ирж сугалаа, ваучераа авах боломжтой юм. Мөн энэ сугалаат урамшуулалтай худалдаанд Налайх дүүргийн хэрэглэгчид маань ч хамрагдах боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна.
-MNBC-ийн хэрэглэгчид Лояалти багцыг сонгосноор ямар давуу талыг эдлэх боломжтой вэ?
-2018 оны зургаадугаар сараас эхлэн хэрэглэгчдийн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьсон. Үүнийхээ хүрээнд хэрэглэгчдээс тодорхой хэмжээнд судалгаа авч Үндсэн болон Лояалти гэсэн хоёр багцыг оруулж ирсэн. Лояалти багцад HBO-ийн хамгийн сонирхолтой контент үйлдвэрлэгч дөрвөн суваг багтдаг юм. Мөн манай үндсэн багцын хэрэглэгчид ердөө 3600 төгрөгийг нэмж төлснөөр Лояалти багц руу шилжиж HBO-ийн шилдэг сувгуудаас гадна Скай тв кино суваг, E entertainment, National geographic, Motor vision гээд энтертаймент сувгуудыг үзэх боломжтой. Энгийнээр тайлбарлахад, нэмэлтээр найман сувгийг үндсэн багц дээрээ авснаар Лояалти багцын хэрэглэгч болно гэсэн үг юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг 77109944 дугаараас тодруулах боломжтой.
MNBC салбаруудын байршил: