Сонгууль ойртож, намууд нэр дэвшигчдээ тодруулж, зарласаар байна. Өмнөговийн хувьд энэ удаагийн орон нутгийн сонгууль өрсөлдөөнтэй басхүү ширүүхэн болох төлөвтэй байна. Сүүлийн найман жил эрх барьж байгаа АН, шинэ багаар хүчээ сэлбэсэн МАН-ын хооронд гол өрсөлдөөн болох нь бөгөөд АН-ын хувьд хуучин кадруудаа, МАН шинэ дүр төрх, шинэ багтайгаар сонгуульд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа сурагтай. Өмнөговь аймгийн МАН-ын хорооны хувьд төрийн албаны туршлагатай, тулхтай, залуусыг сонгосон нь орон нутгийн ирээдүйн хөгжилд сайнаар нөлөөлөх нь дамжиггүй хэмээн ард иргэд ам сайтай байгаа сурагтай. Тухайлбал, МАН-аас аймгийн даргаар ажиллаж байсан Н.Наранбаатар, С.Цэрэнбаяр Гурван тэс суманд О.Баттогтох, Ноён Ц.Амарсанаа, Баяндалайд Л.Батбаатар, Цогт-Овоод Э.Чойжилсүрэн, Ханбогдод Т.Буян-Өлзий, Ханхонгорт А.Баяр-Эрдэнэ, Мандал-Овоод Ц.Санжаа, Ноён суманд Б.Батболд, Баян-Овоо суманд Х.Батболд зэрэг сумдын удирдлагаар ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа орон нутагтаа үнэлэгдсэн, нэр хүндтэй залуус дэвшихээр болсон гэнэ.
Эх сурвалж: Breakingnews.mn