Сонгуулийн Ерөнхий хорооноос ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргаад байсан. Сонгуулийн Ерөнхий хорооны тус шийдвэрийг ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг тэргүүтэй гишүүд, дэмжигчид нь эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Энэхүү гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэж ИЗНН-ын талд шийдвэрийг гаргасан байна. Улсын дээд шүүхээс СЕХ-г хууль зөрчин шийдвэр гаргасан гэж үзэн ИЗНН-ыг 2016 оны сонгуульд оролцохыг бүртгэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ. Энэ талаар ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг \”Улсын дээд шүүх ИЗНН-ыг дангаар сонгуульд оруулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа. Шударга шүүхэд баярлалаа\” гэсэн юм.
Нинж