Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намын нэр болон дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ.
Тус намын нэр болон дүрэмд оруулсан өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намын даргаар Ш.Төмөрсүх ажилладаг бөгөөд 2007 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Дээд шүүхэд бүртгүүлж байжээ.
Эх сурвалж: УДШ