УИХ-ын дарга М.Энхболдыг парламент удирдах ёс суртахуунгүй хэмээн хэсэг гишүүд мэдэгдэж огцруулах шаардлагыг тавиад байгаа. Тэд мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг бойкотолж, танхимын өмнө суулт зарласан. Тэгвэл өөрийгөө одоо л их үнэд орж байна хэмээн гайхаж суусан УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зуржээ. Хоёр тал болж тэмцэх нь бидэнд л сайн гэж байсан гишүүн маань ийнхүү огцруулах талд нь элссэн байна.