МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр 22.00 цагийн үед Тусгаар тогтнолын талбайд зарласан \”өлсгөлөнгөө зогсоож байгаа\” гэдгээ мэдэгдлээ. МАХН-ын дарга болон 10 гаруй тус намын гишүүд дэмжигчид өнгөрсөн бямба гаригаас эхлэн намын байрныхаа өмнө өлсгөлөн зарласан. Улмаар Тусгаар тогтнолын талбайд шилжээд байсан ч ийнхүү өлсгөлөнгөө зогсоолоо.
Өлсгөлөнг зогсоох болсон шалтгааныг сонгуулийн Ерөнхий хороо өнөө орой 21.00 цагийн үед тус намаас УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн материалыг хүлээж авсан. Түүнчлэн орон даяар Эх үрсийн баярыг тэмдэглэнэ. Энэ хүрээнд тус талбайд олон арга хэмжээ зохион байгуулах тул энэхүү боломжийг хангах үүднээс өлсгөлөнгөө зогсоосон гэв.
Үүний зэрэгцээ өлсгөлөн зарласан хүмүүсийн биеийн байдал ч нэлээд доройтсон гэлээ. МАХН-ын гишүүд дэмжигчид нэр дэвшүүлэх, сонгох сонгогдох эрхийг нь нээлттэй болгосон нөхцөлд цаашид тэмцлийн хүнд хэлбэрийг сонгохгүй байх бүрэн боломжтой гэдгээ энэ үеэр илэрхийлсэн байна.
Амар