Монголчууд утааны эсрэг тэмцэхэд үйл хэрэгтээ АНУ-аас туслалцаа авахыг тус улсад амьдардаг Б.Золжаргал гэх залуу “Утааны эсрэг ээж аавууд” бүлэгт нэгдэж өөрийн facebook-ээр дамжуулж уриалсан байна. Өөрсдийн одоогийн үүссэн нөхцөл байдлаас ичилгүй АНУ болон түүгээр дамжуулж дэлхий нийтээс тусламж гуйхыг Монголчууддаа уриалжээ.
“Вашингтонд амьдардаг хүмүүст илүү их боломж байгаа гэж бодож байна. Бидэнд дэлхий нийтийн анхаарлыг өөр дээрээ татаж бусдаас тусламж гуйхаас өөр арга зам үнэндээ харагдахгүй байна. Америкийн төрийн ордон Капитолын урд цуглаж дэлхий нийтийн анхаарлыг татах, эх оронд минь тохиолдоод байгаа утааны гамшигийг дэлхий нийтэд хүргэх, тусламж гуйх хэрэгтэй. Ичих булчирхайгүй үе үеийн Засгийн газраар дамжиж олон жил үргэлжилж байгаа гэдгийг бүгдэд зарлаж, ичих булчихрайг нь ажиллуулах хэрэгтэй байнаа. Бидэнд одоо нэр нүүрээ бодох хэрэг үнэхээр алга. Улсынхаа тэн хагасыг хордуулж байгаа энэ гамшигаас аврах, туслаж чадах улс орон хэн байна тэр бүгдэд энэ мэдээллийг хүргэх хэрэгтэй. Гуйх хэрэгтэй байна. Цагаан ордны урд эсвэл Капитолын урд болдог олон цуглаан жагсаалыг харж байсан бол бидэнд ч гэсэн тийм боломж байгаа гэж бодож байна. Америкийг ашиглаж дэлхийгээс тусламж гуйх хэрэгтэй байна. Бидэнд одоо бардам зан тус болохгүй. Энэ нь бидний улс орондоо тус болох цор ганц арга зам ч байж болох юм” гэжээ.