Өчигдөр АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн лиг NBA-н талбайд Монголын үндэсний өв соёлыг харуулах зорилготой “Mongolian Heritage night” тоглолтыг зохион байгуулжээ. Энэхүү тоглолт Вашингтон ДС хотод “Бостон Селтикс” болон “Вашингтон Уизардс” багуудын тоглолтын өмнө хийсэн байна. Монгол хүүхдүүд үндэсний бүжгээ бүжиглэж, морин хуур тоглон, цам харайх үзүүлбэрийг үзүүлсэн бөгөөд тэдний тоглолтын 18 сая хүн шууд үзсэн гэх мэдээлэл гарчээ. Тоглолтыг АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр үзэж, грек гаралтай америк бизнесмен Теодор Жон Леонсисийн туслалаа их байсныг твиттэр хуудсаараа дамжуулан хүргэж байв.