МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй гэснээс тэрбээр намынхаа
нэр бүхий гишүүдийн хамт Ялалтын талбайд өлсгөлөн зарласан билээ. Энэ үеэр
Н.Энхбаярыг яагаад УИХ-ын сонгуульд оролцуулахгүй байгаа юм гэж олон нийтийн
зүгээс болон гаднын зочид төлөөлөгчдийн зүгээс эрх баригчдаас асуув.
Жастин
Капла Ерөнхийлөгчийн өршөөлийг хүртээд ял зэмгүй болж экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр
яагаад Ерөнхийлөгчийн өршөөлийг хүртэж суллагдсан атал гэмт хэрэгтэн лугаа
эрхээ хасуулах гэж. Үүнээс гадна Өршөөлийн хуульд хамрагдсан, хоёр ч өршөөл
хүртсэн Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй байгаа нь цаанаа улстөрийн
зорилготой үйлдэл гэдэг нь харагддаг. Үүнийг гаднынхан ойлгохгүй нь ч аргагүй.
Тиймдээ ч АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Жим Макдормет УИХ-ын дарга З.Энхболдоос \”Хөндлөнгөөс хараад ойлгоход бэрх үйл явцын
талаар тайлбарлаж өгнө үү” хэмээн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг яагаад УИХ-ын сонгуульд оролцуулахгүй байгаа шалтгааныг асуусан юм.
Ямартай ч, ялтайд
тооцох хугацаа нь дуусаагүй учраас Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй байгаа
юм гэж гаднын зочид төлөөлөгчдийн амыг таглаж байсан эрх баригчид Н.Энхбаярыг
сонгуульд оролцуулахаар болжээ. Тиймдээ ч, Н.Энхбаяртай тэргүүтэй МАХН-ынхан
тойргуудад хэн хэн нэр дэвшихээ тодруулжээ. Тухайлбал, Н.Энхбаяр УИХ-ын
сонгуулийн 75 дугаар тойрогт нэр дэвшихээр болсон байна.
Энэ нь, Сонгинохайрхан
дүүрэг, тэр дундаа АН-аас нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж болон
МАН-аас нэр дэвшиж буй \”Бишрэлт” группийн ерөнхийлөгч Д.Ундармаа нарын өрсөлдөж
буй тойрог юм. Энэ тойргоос ганцхан хүн сонгогдох бөгөөд Н.Энхбаяр Ш.Түвдэндорж
болон Д.Ундармаа нарыг амалж авав. Ажаад байхад УИХ-ын сонгуулийн хамгийн сул
тойрог нь энэ л байна. Тэгэхээр Н.Энхбаяр ингэтлээ доошоо оров уу эсвэл УИХ-ын
гишүүн баталгаатай болохоор шийдэв үү.