МАН-ын ээлжит Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Хурал хэвлэлийнхэнд хаалттай болох бөгөөд нам дотроо үүсээд байгаа үл ойлголцолоо ярилцаж нэг талд гарах болов уу гэх хүлээлт нийгэмд үүсээд байна.
Учир нь, МАН-ын талцал хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг гацаагаад буй. УИХ-ын чуулган өнгөрсөн хоёр долоо хоногийн турш ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хуралдаагүй. Энэ нь хөхөө өвлийн хүйтэн цагт улс оронд шийдвэрлэх олон асуудал байхад тэдгээрийг хойш тавьж, улстөржилт, талцал намчирхлаа нэгдүгээрт эрэмбэлсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байгаа. Ядаж л өвөлжилт хүндэрч магадгүй энэ үед ХХААХҮ-ийн сайдыг томилолгүй хагас сар гаруйн хугацаа өнгөрөөд байна.
Ямартай ч Бага хурлаар намын даргын илтгэлийн дараа Хяналтын ерөнхий хорооны мэдээлэл сонсох аж. Үүний дараа намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх юм байна. Мэдээж УИХ-ын түвшинд ойлголцохгүй байгаа асуудлуудаа ч ярилцах болов уу.