Жирэмсэн эхчүүд болон 0-5 хүртэлх насны хүүхдүүдийг цэвэр агаарт тав хоног амраахад урьдчилсан тооцооллоор найман тэрбум орчим төгрөг зарцуулах асуудлыг холбогдох сайд нар судалж, Лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан.
Олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан уг асуудлыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх байсан ч Засгийн газраас дэмжихгүй гэдэг шийдвэр гаргаж өнөөдрийн хэлэлцэх асуудлуудаас хассан байна. Засгийн засгийн ээлжит бус хуралдаан одоо 11 цагаас эхэлнэ.