Өмнөд Солонгос улсын автомашин үйлдвэрлэлийн \”Hyundai\” компани нь \”Equus\” загварын автомашиныг дахин үйлдвэрлэхгүй байхаар болжээ.
Учир нь уг машины дараа үеийн загвар болох \”Genisis\” автомашины дэлхийн зах зээлд борлуулагдах хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа тул, хуучин загварын \”Equus\” машины үйлдвэрлэлийн шугамыг сольж, шинэ загварын \”Genisis\” машин үйлдвэрлэх шугам болгон өөрчлөхөөр болсон байна.
\”Equus\” машиныг бий болгох, бүтээх ажил 1994 онд эхэлж таван жилийн турш үргэлжилсэн ба \”Hyundai\” компани нийт 520-н тэрбум воны судалгаа, шинжилгээ, туршилтын зардал гаргасан ажээ.
Тус компани нь \”Equus\” машиныг 2001 онд анх удаа үйлдвэрлэж зах зээлд гаргасан бөгөөд өндөр үнэтэй, тансаг загварын уг машиныг Солонгосчууд \”Даргын машин\” гэж онцлон нэрлэдэг ажээ.
\”Equus\” машин нь өнөөг хүртэл нийтдээ 200-н мянган ширхэг үйлдвэрлэгдэн гадаад, дотоодын зах зээлд борлуулагдсан ба өнгөрсөн 4-р сард Улсан хотод байрлах үйлдвэрт сүүлийн 383-н ширхэг машин үйлдвэрлэгдсэн нь бүгд худалдаалагдаж дууссан байна.